Мэндчилгээ

        Манай Цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олны өмнөөс мэндчилье.

            Манай байгууллага нь  2003 оны 1 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хяналт шалгалтын давхардлыг бууруулах замаар  ил тод нээлттэй, хүртээмжтэйгээр төрийн үйлчилгээг та бүхэнд хүргэж байна. Энэ түүхэн хугацаанд бид Говьсүмбэр аймагт Монгол улсын хууль, тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журам, норм, норматив, стандартын хэрэгжилтийг хангах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын стратегийн зорилт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлан таниулах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудыг зөвлөгөө мэдээллээр хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ хяналтын хуудсыг ашиглан эрсдэлтэй, аюултай цэгт хяналтыг чиглүүлж ажиллаж байгаа нь шалгуулагч этгээдэд шалгалтын үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явц ойлгомжтой, ил тод болж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, тэдний идэвхтэй оролцоог бий болгоход ач холбогдолтой юм. Цаашид бид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад төрийн хяналтыг харилцан уялдаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэхээр зорьж ажиллах болно. Ялангуяа таны болон харилцагч иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Энэ бүх хугацаанд хийж бүтээсэн ажлаа бататган аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан, учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх чадвартай, мэргэшсэн улсын байцаагчдаар чанартай, үр дүнтэй хяналт шалгалт хийхэд анхаарч ажиллах болно.

         Та бүхэн манай веб сайтаар зочлон бидний үйл ажиллагаатай танилцан, хэрэгцээтэй үнэн бодит мэдээ мэдээллээр цаг ямагт хангагдан газрын үйл ажиллагааны талаар санаа бодлоор илэрхийлэн хамтран ажиллана гэдэг итгэж байна. Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Түмний төлөөх төрийн хяналт
Түмэн олонд минь тустай байх болтугай