Танилцуулга

Алсын хараа

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ – ХҮНИЙ САЙН САЙХАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Эрхэм зорилго

Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль, тогтоомжийг сахиулж биелэлтэд хяналт тавих замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхэд манай байгууллагын эрхэм зорилго оршино.

Байгууллагынхаа эрхэм зорилгыг хангахад чиглэгдсэн стратегийн зорилтууд

  • Мэргэжлийн хяналт шалгалтын талаархи хууль, тогтоомж, хяналт шалгалтын бодлогын стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах.
  • Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, биизнес эрхлэх таатай орчныг бий болгох, төсвийн хөрөнгийн зарцуулалтад санхүүгийн сахилгыг бэхжүүлэхэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн захиргааны мэргэжлийн хяналтын хэрэгжүүлэх.
  • Хууль тогтоомж, стандартын биелэлтэнд тавих мэргэжлийн хяналт шалгалтыг чанаржуулж, төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээний нэг төрөл болгох.

2017 оны зорилт

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн бодлогыг шинэ шатанд гаргаж, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх үйлчилгээ үзүүлэх замаар нийгэмд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

2. Шилэн хяналтын цахим системийн хэрэглээг сайжруулж, хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хангах

3. Байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлж, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх

4. Улсын байцаагчдын сургалтын үр дүнг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх

5. Мэргэжлийн хяналтын байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулж, тухайн жилд дэвшүүлсэн зорилт, хүрсэн үр дүнг үнэн зөв, бодитой тайлагнадаг, түүнд тулгуурлан төлөвлөдөг зарчимд бүрэн шилжих

Хяналт шалгалтын ажилд баримтлах зарчим

  • Хууль дээдлэх – Гагцхүү хуульд захирагдаж ажиллана.
  • Шударга ёсыг хангах- Бүхий л үйл ажиллагаанд голч, шударга, мэргэжлийн намч бус, аливаа үзэл суртлаас ангид байх зарчим баримтална.
  • Ил тод, бодит байх- Нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтанд тулгуурласан байх зарчмыг мөрдлөг болгоно.

Түүхэн замнал

Дорноговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 9 сарын 4 өдрийн №137 тоот тушаалаар Сүмбэр суманд анхны сум дундын Ариун цэвэр, халдвар судлалын станц байгуулагдав. Улмаар Улсын Бага Хурлын 1991 оны 46 дугаар тогтоолоор Чойр хотыг байгуулахад 1992 онд Эрүүл ахуйн халдвар судлалын газар болж өргөжсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 1996 оны 264–р тогтоол, аймгийн Засаг даргын 1997 оны 0/38 тоот захирамжаар 1997 оны 5 сарын 01 өдрөөс эхлэн тус байгууллагыг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын алба болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөгдсөн юм.

2002 оны Монгол улсын Их хурлын 58-р тогтоол, Засгийн газрын 162-р тогтоолоор 13 яам агентлагийн харъяанд ажиллаж байсан хяналтын албадыг нэгтгэж Улсын мэргэжлийн хяналтын газрыг шинээр байгуулан 2003 оны 01 сарын 01 өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэхэд Аймгийн засаг даргын дэргэд ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын албыг босоо тогтолцоонд шилжүүлэн орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих зорилгоор Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар болгож өргөжсөн түүхтэй. Одоо манай байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд удирдлага дор хяналтын 3 хэлтэс, нийт 21 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулан, газрын даргаар Б.Ганбаяр ажиллаж байна.

      Монгол улсын 130 хууль, УИХ-ын 30 тогтоол, Засгийн газрын 234 тогтоол, Үндэсний 2669 стандарт, 753 дүрэм, журам, заавар, 338 норм, нормативынхэрэгжилтэнд хяналт тавьж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.