Салбар нэгжүүд

 НЭГЖИЙН ТАНИЛЦУУЛГА

Захиргаа аж ахуй
Орон нутагт төрийн хяналтыг тогтвортой явуулж, Монгол улсынхууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журам, норм, нормтив, стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналтын шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх, МХЕГ-ын стратегийн зорилт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдан зохон байгуулах, сурталчлан таниулах, ажилтныг мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, МХЕГ-ын удирдлага,  Тамгын газар, хяналтын газруудыг мэдээ гүйцэтгэлийн мэдээллээр хангах, байгууллагын хэвийн ажиллагааг хангуулах, нийт бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлэх, аж ахуйн ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Захиргаа аж ахуйн нь Газрын дарга, улсын ахлах байцаагч 1, Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, нягтлан бодогч 1, бичиг хэргийн ажилтан 1,  жолооч 1, үйлчлэгч 1 нийт  5 орон тоотойгоор ажиллаж байна.

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс:
Аймгийн хот байгуулалт, барилга инженерийн байгууламж, өргөх механизм, эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээлэл холбоо, хэмжил зүй, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах таатай орчныг бий болгох, байгаль орчин, геологи уул уурхайн салбарын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм журмыг сахиулах, сурталчилан ухуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлэхсалбарын хяналтын бодлого, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги төлөвлөлт зарчимд тулгуурлан төрийн хяналтыг орон нутагтаа хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Тус хэлтэс нь хэлтсийн дарга, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 1, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 1, Байгаль орчны хяналтын улсын байцаагч 1, Геологи уул уурхай, хэмжилзүйн хяналтын улсын байцаагч 1, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 1, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч 2, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс:
Хүний эрүүл мэндэд үзүүлж буй байгаль, ахуй орчин, хоол хүнс аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлэгийн тусламж, боловсрол, соёлын хүртээмжтэй чанартай үйлчилгээг үзүүлэх, мал эмнэлэг, мал үржил, үйлдвэрлэл үйлчилгээ , худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бий болгох аливаа сөрөг нөлөөлөл эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн салбарын хяналтын бодлого, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги төлөвлөлт зарчимд тулгуурлан төрийн хяналтыг орон нутагтаа хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Тус хэлтэс нь Хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 1,  Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 1, Боловсролын хяналтын улсын байцаагч 1, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч 1, Мал эмнэлэг /үржил/-ийн хяналтын улсын байцаагч 1, Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч 1, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч 1 нийт 7 байцаагчтай ажиллаж байна.

Хими, нян судлалын лаборатори:
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, орчны бохирдлын хяналтын шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчин үеийн техник, техологийг ашиглан судлан шинжилж, үнэлэмжийг үнэн зөв, өндөр магадлалтай тогтоон тодорхойлохзорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Лабораторийн эрхлэгч 1, шинжээч 2, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.