Эдийн засаг, дэд бүтэц

Тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр олон улсын темер зам болон агаарын зам дайран өнгөрдөг. Ачаа тээврийн, иргэний зорчигч тээвэрлэх бух терлийн даацын онгоц хеерч буух 3 км урттай, 72 м-ийн ергентэй 2 зурвас бүхий онгоцны буудалтай. Монгол улсын хойд хилээс емнед хил хүртэл тавигдсан шилэн кабелийн шугамд холбогдсон. Тоон АТС-ын системд шилжсэн, хөдөлгөөнт холбоо суурилагдсан. Дэлхийн аль ч улс оронтой телефоноор болон интернетээр харилцах боломжтой. Налайх – Чойрын чиглэлийн 200 км хатуу хучилттай зам барилгын ажил 2002 оны 05 сард эхэлсэн ба 2004 оны 06 сард ашиглалтанд орох юм. Цахилгаан эрчим хүчний дамжуулах станц нь хүчин чадлынхаа 33 %-г ашиглаж байгаа нь цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр неецтэй гэсэн үг. Аймгийн тевийн усанд агуулагдах темрийн хэмжээг багасгасан нехцелд үйлдвэрлэлийн буюу ундны усны хангалттай неецтэй болно. Шивээ-Овоогийн уурхай одоогийн хэрэгжиж буй теслийн хүрээнд жилд 2,0 сая тн нүүрс олборлоход 100-аас доошгүй жил ашиглах неецтэй.

Мөн ханын материалын тоосго уйлдвэрлэхэд тохирох шаврын неец бий. Нефть хангамжийн газар емнеговь, Дундговь, Сухбаатар, Хэнтий аймгуудыг шатахуунаар хангахад хурэлцэхүйц шатах , тослох, материал агуулах тээвэрлэх боломжтой. Өвс тэжээл хадгалах ендер хүчин чадал багтаамж бүхий улсын неецийн газар ажиллаж говийн аймгуудыг евс тэжээлээр хангаж байна. Сумбэр суманд одоогоор ашиглалтгүй байгаа материал техникийн хангамжийн газрын контор, агуулах, хашаа, ачаа татах салаа темер зам, Баянхайрхан ХК-ний граш, агуулах, Баянтал суманд байгаа онгоцны буудал, нэг нь 80х20м-ийн багтаамжтай 40 орчим темер бетонон агуулахыг ашиглан беений худалдааны нэгдсэн сулжээ байгуулах бүрэн бололцоотой. Тус аймгийн тев нь Хэрлэн голоос 90 км, Дорноговь аймгийн Халзан -Уулын рашаан сувиллаас 60 км зайд оршдог бегеед орон нутгийн хамгаалалттай ендер хадан хясаагаар хурээлэгдсэн дотор эрхтнийг анагаах увдистай Цоорхойн рашаан, Аргаль, янгир нутагшсан Чойрын богд уул, Эртний туухт Зүүн Чойрын хийдийн туурь, Зараа хэмээх газарт байгаа эртний турэгийн хүн чулуун хешее дурсгалууд зэрэг байгалийн болон туухийн дурсгалт газруудыг тушиглэн аялал жуулчлал хегжүүлэх боломжтой.

Говьсүмбэр аймаг болж хүн амын механик еселт тасралтгуй нэмэгдэх хандлагатай . Тус аймагт барилгын уйлдвэрлэл явуулах, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгийг дамжин орших Хараатын ураны хүдрийг ашиглах, олборлох, Шивээ- Овоогийн нүүрсний уурхайг тушиглэн нүүрс химийн уйлдвэрийг байгуулж керолин, шингэн болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортлох бололцоотой юм.

Говьсүмбэр аймагт 1969 оноос эхлэн каракуль хонийг өсгөн үржүүлж байна. Каракуль хонь нь хар, саарал, хүрэн зүстэй байдаг. Нутгийн монгол хониноос амьдын жин, ноос, мах, сүүний гарцаар илүү. Буржгар арьсны чиглэлийн каракулийн “Сүмбэр” үүлдрийн хонь нь биологийн ангиллаар ширүүн ноост, урт өөхөн сүүлт хонины үүлдэрт хамаарна. Харин ашиг шимээрээ хурганы арьс, сүүний чиглэлийн хонинд ордог. Каракуль хурганы арьс нь өвөрмөц хээтэй, маш гоёмсог буржгар, хөнгөн нимгэн хөрстэй, үс нь торгомсог, уян хатан чанар сайтай олон янзын өнгөтэй байдгаараа дэлхийн зах зээлд нэрд гарсан эрэлт хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүн юм.