Түүхэн товчоо

Улсын Бага Хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний едрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сумбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны едрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсумбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдав.

Түүх
Одоогоос 770 жилийн өмнө 1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.

Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:

  • 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
  • 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
  • 1923 оноос Оцол Сансар уулын хошуу
  • 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
  • 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/
  • 1991 оноос Чойр хот
  • 1994 оноос Говьсүмбэр аймаг болгон өөрчилжээ.

Зүүн Жанжин Чойрын хийд                                                                       

    Байршил

            gs-1

Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’ байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.

Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдтай зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдтай тус тус хиллэдэг.

Нутаг дэвсгэр

5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон төвийн бүсийн томоохон аймгийн нэг юм