Хяналт шалгалт

“МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ” гэж хуульд заасны дагуу эрх олгогдсон улсын байцаагч хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хянан шалгаж, захиргааны хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

“ХЯНАЛТ” гэж аливаа ажил үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бодит нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг лабораторийн хэмжилт, шинжилгээтэй буюу шинжилгээгүйгээр тандан судалж, тогтоох үйл ажиллагааг; /МХЕГ-ын даргын 2015 оны 312 дугаартушаалаар өөрчлөлт оруулсан/

“ШАЛГАЛТ” гэж аливаа ажил үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бодит нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг лабораторийн хэмжилт, шинжилгээтэй буюу баримт материалд үндэслэн нэг бүрчлэн шалган тогтоох үйл ажиллагааг; /МХЕГ-ын даргын 2015 оны 312 дугаартушаалаар өөрчлөлт оруулсан/