Зөвлөн туслах үйлчилгээ

Зөвлөн туслах үйлчилгээ гэж улсын байцаагч тухайн объектын үйл ажиллагааг хяналтын хуудсаар үнэлэн, түүнд тулгуурлан холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, стандарт,  норм нормативыг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан таниулах, илэрсэн зөрчил дутагдлын мөн чанар, учир холбогдлыг тогтоон, арилгах арга замын талаар зөвлөгөө, чиглэл өгөх үйл ажиллагааг хэлнэ.

ЗОРИЛГО аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллгаатай танилцаж, тэдгээрт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэгдэнэ.

 

Зөвлөн туслах үйлчилгээг:

  1. Мэргэжлийн хяналтын байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, олон нийтэд зарлагдсан объектуудад үзүүлнэ.
  2. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтээр зөвлөн туслах acheter viagra үйлчилгээг үзүүлж болно.